Индонезид өнгөрсөн бямба гаригт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хүний амь нас эрсдэж, хот тосгонууд хохирол амсаад байгаа. Өнөөдөр буюу мягмар гаригт тус улсын Онцгой байдлын албаны мэдээлснээр амиа алдсан хүний тоо зургаа болж нэмэгдсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дунд хүүхэд, эмэгтэйчүүд байсан бөгөөд одоогийн байдлаар 400 айл орон гэргүй болоод байгаа аж. Үерийн усанд боогдсон олон мянган ард иргэдийг тус улсын Засгийн газрын албанаас хоёр нисдэг тэрэг гарган аюулгүй байдалд шилжүүлээд байна.
АНУ-ын Геологи, газар зүйн хүрээлэнгийн мэдээлснээр өнгөрсөн бямба гаригт Индонезид болсон газар хөдлөлт 6.3 магнитутын хүчтэй байжээ.
Э.АНХТУЯА