Чөлөөтийнхөн Залуучуудын ДАШТ-нд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Залуучуудын ДАШТ-нд өрсөлдөнө

Бөхийн чөлөөт барилдааны залуучуудын ДАШТ ирэх есдүгээр сарын 4-9-ний өдрүүдэд Тайландын Паттая хотын “Eastern National Sports Training Center” төвд болно.

Тэмцээнд 1992-1994 онд төрсөн 18-20 насны залуу бөхчүүд эрэгтэйчүүдийн 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120, эмэгтэйчүүдийн 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ийн жинд өрсөлдөх юм.

2012 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх баг тамирчдын нэрсийг Монголын чөлөөт бөхийн холбоо баталсан талаар тус холбооноос мэдээллээ. Тамирчдын нэрсийг танилцуулъя.  

Эрэгтэй

50 кг  Батчулууны Майдар /“Гацуурт-Олимп” сургууль, азийн залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга/

55 кг        Эрдэнэбатын Бэхбаяр /”Сүлд” спорт хороо, “Азийн хүүхдүүд” спортын наадмын хүрэл медальт, азийн өсвөр үеийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын аварга/

60 кг        Түмэнбилэгийн Түвшинтулга / Гацуурт-Олимп” сургууль, азийн өсвөр үеийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт/

66 кг        Гантулгын Идэрхүү /“Гацуурт-Олимп” сургууль, азийн өсвөр үеийн болон залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын улсын 3 удаагийн аварга/

74 кг         Баатарын Нямбаяр /Сонгино-Хайрхан дүүрэг, “Ирээдүй” цогцолбор сургууль, залуучуудын улсын аварга/

84 кг        Батдоржийн Намхай /”Аварга” биеийн тамирын дээд сургууль, залуучуудын УАШТ-ний мөнгөн медальт/

96 кг         Доржхандын Хүдэрбулга /”Хүч” спорт хороо, залуучуудын улсын
                         аварга /

120 кг        Энхтөгсийн Оюунболд /”Аварга” биеийн тамирын дээд сургууль, залуучуудын УАШТ-ний хүрэл, хошой алтан медальт/

Эмэгтэй

44 кг        Алтангэрэлийн Цэндсүрэн /“Хилчин” спорт хороо, азийн өсвөр үеийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын УАШТ-ний хүрэл медальт/

48 кг        Цогтбазарын Бямбазаяа /Батлан хамгаалахын их сургууль, “Азийн хүүхдүүд” спортын наадмын аварга, азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний 3 хүрэл медальт, азийн залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын УАШТ-ний хүрэл, 3 алтан медальт/

51 кг        Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин спорт хороо, азийн залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, залуучуудын улсын хошой аварга /

55 кг        Алтангэрэлийн Батцэцэг /”Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб, өсвөрийн ДАШТ-ний мөнгөн медальт, азийн өсвөр үеийн аварга, залуучуудын УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт/

59 кг        Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, өсвөрийн ДАШТ-ний болон азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын хошой аварга/

63 кг        Бүрнээбаатарын Нямгэрэл /Орхон аймаг, өсвөрийн ДАШТ-ний болон азийн өсвөр үеийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга/

67 кг        Отгонбатын Оюунтуяа /”Аварга” БТДС, Ази тивийн залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга/

Дасгалжуулагч

Буяндэлгэрийн Батбаяр          Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч
Цэрэндалайн Баярсайхан       Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч
Бямбаринчингийн Баяраа        Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч
Цэндийн Баярсайхан              Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч
Лүндэгийн Бадарч                 “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн
                                             дасгалжуулагч, Улсын харцага

Батсайханы Идэрсайхан        Орхон аймаг, “Ирээдүйн одод” спорт сургуулийн
                                             дасгалжуулагч 

Оюунбилэгийн Пүрэвбаатар    “Гацуурт-Олимп” сургуулийн дасгалжуулагч,
                                                             Гавьяат тамирчин

Цэрэнбаатарын Цогтбаяр        “Алдар” спорт хорооны дасгалжуулагч,
                                              Гавьяат тамирчин

Паламын Чулуунбаатар        Хилчин” спорт хорооны дасгалжуулагч

Шүүгч

Лувсан ишийн Болормаа        Олон улсын шүүгч
Хадхүүгийн Ганболд               Олон улсын шүүгч

Жич: Өнгөрсөн жил Румын улсын Бухарест хотод болсон залуучуудын ДАШТ-нд  59 кг-ийн жинд Б.Батцэцэг хүрэл медаль хүртэж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж