
Немцийн томоохонд орох мэдээллийн Deutsche Presse-Agentur (DPA) ба Deutsche Depeschendienst (DDP) агентлагууд зарга үүсгэлээ гэж Sueddeutsche Zeitung мэдээлжээ. DDP нь DPA-г мэдээллийн зах зээлийг монопольчиллаа гэж буруутгаж байгаа гэнэ. Харин DPA агентлаг нь тэр буруутгалыг үндэслэлгүй гээд шүүхэд хандан DDP агентлагийг ийм мэдээ тараахгүй байлгахыг хүсчээ.
Хоёр агентлагийн тэмцэл өнгөрсөн жилээс гарч эхэлсэн билээ. DDP агентлаг тэгэхэд Associated Press агентлагийн немцийн салбарыг авч DAPD (DDP + AP) бүлгийг байгуулсан ажээ. DPA тэр алхамд таатай бус хандан уг агентлагийн тэр алхамыг монополийн эсрэг албаар шалгуулах хүсэлт гаргасан байв.
Мэдээллийн зах зээлд монопол нөлөөгөө алдахаас DPA айж байна гэж DDP агентлаг мэдэгдсэн нь DPA агентлагийг шүүхэд хандахад хүргэлээ. DDP агентлаг тэднийг монополизмын тухай мэдээлэл тараахаа зогсоох хэрэгтэй гээд гомдол гаргасан байв.
Хариуд нь DDP яг тийм үндэслэлээр шүүхэд хандан DPA агентлагийг буруутгажээ. DDP нь хэвлэл мэдээллийн ялангуяа цаасан хэвлэлийн хямд мэдээлэл авах боломжийг DPA хааж байна гэжээ.