Хүн төрөлхтний амьдралд хэрэгтэй амин
чухал зүйлсийн нэг бол эрчим хүч. Байгалийн баялагт тулгуурласан эрчим
хүчний эх үүсвэрийн ирээдүй дэлхий дахинаа бүүдийж, сэргээгдэх эрчим хүч
бий болгох эрэлд улс орон бүр ханцуй шамлаж буй. Тэгвэл Олон улсын
сэргээгдэх эрчим хүчний холбооноос сэргээгдэх эрчим хүчний хамгийн
шилдэг арван эх үүсвэрийг нэрлэжээ. Үүнд,
1. Nuclear Power Атомын хөдөлгөөний эрчмийг ашиглан эрчим хүч гаргаж авах технологиор Япон, Франц, АНУ дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж байна.
2. Compressed Natural Gas,
CNG Хүлэмжийн хий нь газрын тосны бүтээгдэхүүнийг орлож чадахуйц шахсан
байгалийн хий төдийгүй зарим оронд түүнийг эрчим хүч гарган авахад
ашиглаж байна.
3. Biomass Хүн
болон амьтны өтгөн, шингэн ялгадсанд амьдрах чадвартай бичил биетүүд
болон биологийн зарим бодисыг ашиглан эрчим хүч гарган авч болно. Манай
оронд туршигдаж байсан боловч хүйтний нөхцөлд бичил биетүүд болон нян нь
амьдрах чадваргүй байсан.
4. Geothermal Energy Газрын гүний дулааны
эрчим хүчийг ашиглах технологи. Газрын гүнд өндөр температурт байгаа
рашаан зэрэг зүйлсийн дулааныг ихэвчлэн ашигладаг. Манай ороны зарим
нэгэн амралтын бааз амжилттай хэрэгжүүлж байна.
5. Radiant Energy Энэ төрлийн шинэ эх үүсгүүрийн Switzerland одоогоор туршиж эхэлж байгаа бөгөөд цацрагийн эрчим хүч гэх аж.
6. Hydroelectricity Усны
урсгалыг бид эрт үеэс ашиглаж ирсэн бөгөөд одоо үед улам боловсронгуй
болж эрчим хүч гарган авч байна. Инженерийн буруу тооцоо судалгаанаас
үүдэлтэй манай орны усан цахилгаан станцуудын ус нөөцлөх хувь хэмжээ
доогуур үзүүлэлттэй байгааг олон удаагийн судалгаа нотолж байгаа. Уг нь
хангалттай хэмжээнд нөөцөлж чадвал усны урсгалын туслалцаатайгаар бид
эрчим хүч ашиглах боломжтой юм.
7. Wind Energy
Салхины урсгалын хурдны механик энергийг салхин турбин болон
генераторийн тусламжтай цахилгаан эрчим хүч болгон хувиргах технологи.
Манайд амжилттай ашиглаж байгаа.
8. Solar Power Нарнаас
гарч байгаа дулааныг ашиглан эрчим хүч гаргаж авах нарны плате нь
хамгийн үр дүнтэй, шавхагдашгүй сэргээгдэх эрчим хүч юм. Манай орны
говийн бүсэд ашиглах боломжтой боловч одоогоор хийгдсэн зарим нэг сум,
суурин газрын төслүүд нь амжилттай хэрэгжиж чадахгүй байгаа.
9. Wave Energy Далайн
гадаргууд орших давалгааг ашиглан эрчим хүч гаргаж авна. Энэхүү
төхөөрөмж нь цахилгаан generator, ус цэвэршүүлэгч, насос болон ус
нөөцлөх сав зэргээс бүрдэнэ.
10. Tidal Energy Далайн түрлэгийн хөдөлгөөнийг
ашиглан эрчим хүч гаргаж авдаг. Далайн гүнээс аргамжаатай эрчим хүч
үүсгүүрүүд нь түрлэгний хөдөлгөөнөөр эрчим хүч гаргаж авдаг. Байгаль
орчинд хор хөнөөл багатай eco-friendly технологи хэмээн нэрлэгдэж
байгаа.
Эдгээр эх үүсвэрийг зөв ашиглаж чадвал шавхагдашгүй эрчим хүчтэй байж чадах аж.