Дуучин Крис Браун, Рианна нарын дотно харьцаа 2009 онд зодоон цохионоор дууссан ч хэвлэлээр тэднийг янз бүрээр бичсээр ирсэн билээ. Зарим хүмүүс тэднийг нууцаар болздог гэдэг бол зарим нь Рианнаг Крис Браунд одоо ч хайртай хэмээн таамагладаг. Тэгвэл саяхан дуучин Рианна түүнийг Крис Браунд хайртай хэвээр гэсэн олны таамгийг баталжээ. Учир нь Рианна өнгөрөгч ням гаригт Опра Уинфригийн шоунд оролцох үеэрээ “Крис бид хоёрын харьцаанд сэв суусан ч бид эргээд бага багаар дотносож байгаа. Хэдий хэцүү байсан ч бидний дунд дахин итгэлцэл бий болсон. Бид бие биендээ хайртай. Магадгүй бид үргэлж бие биенээ хайрласаар байх болно” хэмээн ярьсан юм.
Б.Анхтуяа