Машин дэлбэлсэн бөөд 3.6 жил ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Машин дэлбэлсэн бөөд 3.6 жил ял оноожээ

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд оршин суух иргэн Ж.Баярсайханы автомашиныг дэлбэлсэн бөө Б.Мөнхбатыг наймдугаар сарын 19-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхэд шүүжээ. Шүүх бүрэлдэхүүн Б.Мөнхбатын хэргийг хэлэлцээд, түүнд 3.6 жилийн хорих ял оноосон байна.

Сануулахад, Б.Мөнхбат нь Баянгол суманд өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сарын 26-нд иргэн Ж.Батсайханы “Сүзүки” маркийн автомашины дор уул уурхайн зориулалттай тэсрэх бодис тавьж дэлбэлсэн юм. Тэрээр хохирогч Ж.Баярсайханыг “Би бол бөө хүн. Надад нэг сая төгрөг өгч, заслаа хийлгэхгүй бол танайд маш том гарз гарна” хэмээн сүрдүүлж байсан бөгөөд өөртөө итгүүлэхийн тулд түүний машиныг дэлбэлсэн байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж