Эгчмэд бүсгүйчүүдийг юу зовоодог вэ? | News.MN

Эгчмэд бүсгүйчүүдийг юу зовоодог вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Эгчмэд бүсгүйчүүдийг юу зовоодог вэ?

    Хөрөнгө санхүүгийн хувьд хэнээс ч хамаарахгүй, өөртөө итгэлтэй байгаа нь эрчүүдийг тэднээс үргээж байгаад дөнгөж арван эмэгтэй нэг нь л санаа зовдог гэнэ.
    Дөч гарсан эмэгтэйчүүдийг эрчүүдгүй ганцаараа байх биш үр хүүхдийнх ирээдүй, хөхний хорт хавдартайм болох вий гэсэн айдас зовоодог ажээ. Ихэнх тохиолдолд дөч гарсан хүүхнүүд боломжийн цалинтай, өөртөө итгэлтэй болсон байдаг учраас эр хүн хажууд байх эсэх нь тийм ч чухал асуудал биш болсон байдаг гэсэн судалгаа гарчээ. Америкийн долоон мянга орчим эмэгтэйчүүдийн дунд хийсэн энэ судалгаагаар дөч гарсан хүүхнүүд гэрлэлтийг бус хамтран амьдрах эсвэл ганцаараа байхыг илүүд үзэх болжээ. Майкл Ноурын өнгөрсөн наймдугаар сард “Forbes” сэтгүүлд бичсэн “Америкийн бизнесийн судар” өгүүлэлд “35-40 насны албан тушаал ахиж байгаа эмэгтэйтэй гэрлэх нь гэр бүлийн аз жаргалгүй байдал эсвэл салалтад хүргэх найдвартай зам, харин тийм эмэгтэйтэй суусан эр хүн эмэгтэйчүүдийг үзэн ядагч болон хувирах магадлал өндөр” хэмээн бичжээ.
    Америкийн “Woman&Home” сэтгүүлд бичсэнээр дөч эргэм насны хүүхнүүдийн гуравны хоёр нь гэр бүлээ тэжээгч буюу өрхийн орлого бүрдүүлэгч болжээ. Орлого илүү олохоос гадна тэд амьдралын чухал чухал шийдвэрүүдийг гаргахад гол үүрэгтэйгээр оролцдог болсон байна. Тухайлбал, хуримлуулсан мөнгөөрөө хаашаа хөрөнгө оруулах уу, хүүхдүүдээ аль сургуульд сургах уу, гэр бүлдээ ямар маркийн машин сонгох уу гэх мэт. Судалгаагаар авто машин худалдан авагчдын 52 хувь эрэгтэйчүүд боловч эрчүүдийн сонголтод чухамхүү хүүхнүүд нөлөөлдөг ажээ.
    Зар сурталчилгааны агентлагууд “дэлхийн бүх зүйл эмэгтэйчүүд дээр үндэслэгдэж байна” хэмээн үзэх болсоор удаж байна. “Interbrand” агентлагийн ерөнхийлөгч Рита Клифтон “Сүүлийн 10 жилд маш их зүйл өөрчлөгдсөн. Өнөөгийн дөч эргэм насны эмэгтэйчүүдэд өнөөдөр эрх мэдэл, мөнгө байна, тэд өөрсдийн ээжүүдээс эрс ялгаатай. Дуучин Мадонна, жүжигчин Кристин Скотт Томас, Рене Руссо нар бол эмэгтэйчүүдийн бахархан дууриах хүмүүс болжээ. Эрт гэрлэж эрт хүүхэдтэй болсон эмэгтэйчүүд 40 гараад хоёр дахь залуу настайгаа учирдаг. Тэд дахин шинээр төрсөн мэт болдог. Харин сүүлд гэр бүл, хүүхэдтэй болсон хүүхнүүд үр хүүдийнхээ төлөө илүү хөдөлмөрлөдөг” гэсэн байна.

Лондон хотын зар сурталчилгааны “DDB” агентлагийн Ричард Моррис эрчүүдэд зориулсан төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүн, тэр бүү хэл телевизийн спортын сувгуудаар чухам юу нэвтрэхийг чухамхүү эмэгтэйчүүд сонгодог гэсэн байна. “Эмэгтэй нь “за” гэж хэлээгүй байхад эрчүүд ямар ч сонголт хийдэггүй, үүнийг “эмэгтэйчүүдийн гар тоормос” хэмээн нэрлэдэг. Бидний гол зорилго бол чухам энэ байдлыг л өөрчлөх явдал” гэж Ричард Моррис хэлжээ.
    Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 40 хувь нь том хүүхдийнхээ байранд зонхилох хөрөнгө оруулахад, 32 хувь нь хүүхдүүдийнхээ өрийг төлөхөд, 26 хувь нь үр хүүхэд, ач гучтайгаа хамт нэг байранд амьдрах хүсэлтэй гэжээ. Тэднийг хамгийн их зовоодог зүйл нь хар тамхи, хүчирхийлэл бөгөөд үүний дараа хүүхдүүд нь мөнгө санхүүгийн хүндрэл орчих вий гэсэн болгоомжлол, мөн бүтэлгүй хань сонгох вий гэж сэтгэлээ чилээдэг ажээ. Харин хөрөнгө санхүүгийн хувьд хэнээс ч хамаарахгүй, өөртөө итгэлтэй байгаа нь эрчүүдийг тэднээс үргээж байгаад дөнгөж арван эмэгтэй нэг нь л санаа зовдог гэнэ. Өөрсдийн эрүүл мэндийн асуудалдаа ч нэлээн сэтгэл зовдог байна.
    Сонирхолтой нь судалгаанд оролцсон таван эмэгтэй тутмын нэг нь нөхрөөсөө салсан, эсвэл нөхөр нь нас барсан, эсвэл ганцаараа байжээ. Тэдний хувьд тохирох эр хайх нь төвөгтэй ажлын нэг бөгөөд 39 хувь нь эрчүүдтэй танилцахаас буцахгүй гэсэн бол гуравны нэг нь танилцсан эрчүүд нь тэдний зиндаанд хүрэхгүй учраас орхисон гэжээ. Тэдний багагүй хувь нь интернэтээр эрчүүдтэй танилцах оролдлого хийсэн бөгөөд энэ зорилгоор ажлын байр, спортын танхим, нохойтойгоо зугаалах зэрэг аргыг туршиж үзсэн байна. Болзоонд эмэгтэйчүүдийн долоон эмэгтэй тумын нэгэнд нь л тэр уузалт сэтгэлийг нь хөдөлгөжээ. Судалгаанд оролцсон дөч эргэм насны хүүхнүүд бараг бүгд өөрсдийгөө гайгүй царайлаг, залуу насных шигээ эрчүүдийг татсан хэвээр гэж боддог гэнэ. “Өнөө үеийн дөч гарсан хүүхнүүдийг тодорхойлох зүйл нь нас биш харин тэдний амьдралд хандах хандлага, өөртөө итгэлтэй, бие даасан байдал, мөн олсон мөнгөө дуртай зүйлдээ зарцуулах чөлөөт байдал тодорхойлж байна” гэж “Woman&Home” сэтгүүлийн редактор Сью Жеймс үзэж байна.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж