Венесуэлд хоригдлууд бослого гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Венесуэлд хоригдлууд бослого гаргажээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Венесуэлийн Миранда мужийн  “Yare I” шоронд зэвсэглэсэн хоригдлууд бослого гаргасан байна. Үймээний үеэр 24 хоригдол, нэг хянагч нас барж, 29 хоригдол, 14 хянагч гэмтэж, шархаджээ. Одоогоор албаныхан бослого гаргасан хоригдлуудын хэн болохыг тодруулахаар ажиллаж байна. Уг хэргийн дараагаар амь үрэгдсэн хоригдлуудын ар гэрийнхэн, төрөл төрөгсөд нийлсэн олон тооны хүмүүс шоронгийн гадаа цуглан, гашуудлаа илэрхийлжээ. Венесуэл улсын 34 шоронд нийт 50 мянган хүн ял эдэлж байгаа гэсэн тоо байдаг ажээ. Эдгээр хоригдлууд зэвсэглэн, бослого гаргах явдал жил бүр гардаг гэхэд болно. Өнгөрөгч тавдугаар сард Каракас хотын “La Planta”  шоронгоос олон хоригдлыг бусад шорон руу шилжүүлсэн бөгөөд тэдний заримыг нь бослого гарсан “Yare I” шорон руу шилжүүлсэн байна. “La Planta”  шорон нь 350 хүний багтаамжтай ч тэнд ойролцоогоор 2500 хүнийг хорьж байснаас хоригдлуудын дунд бослого гарах нь ихэссэн байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж