Чулуун овоо хүртэлх замыг нээв

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Чулуун овоо хүртэлх замыг нээв

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Офицеруудын ордноос Чулуун овооны тойрог хүртэлх 0.4 км автозамын хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-ны орой хааж, зам засварын ажлыг эхлүүлсэн билээ. Уг замыг өнгөрсөн шөнө нээсэн байна. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон-Чулуун овоо-Тролейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замын шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд үүний нэг хэсэг нь энэхүү 0.4 км замын ажил юм. Уг замд 1986 оноос хойш шинэчлэлтийн ажил хойш шинэчлэлтийн ажил огт хийгээгүй байсан аж. Тиймээс энэ удаад 4,5 замыг бүрэн шинэчлэх бөгөөд замын ажлыг хэсэгчилсэн хэлбэрээр ирэх оны наймдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлүүлэх юм байна. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж