ААШТ-ний II хэсгийн тоглолт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

ААШТ-ний II хэсгийн тоглолт эхэллээ

Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн долоо
хоногт Улаанбаатар хотноо нээлтээ хийсэн билээ. Цар хүрээгээрээ ази
тивдээ эхний гуравт багтдаг нэр хүнд бүхий том тэмцээнд Монгол, Саудын
Араб, Сири, Бахрейн, Энэтхэг, Филиппин, Тайвань, БНХАУ, БНСУ, Япон,
Казакстан, Иран, Ливан, Хонг-Конг, Сингапур, Индонези 16 улсын 300 гаруй
тамирчин, дасгалжуулагч оролцож байгаа юм. Монголд анх удаа болж буй
тус тэмцээний эхний шатанд 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан гурав өдөр
тойргоор тоглон дараагийн шатанд ооролцох эрхээ авсан. Хэсэг тус бүрийн
эхний гурван баг дараагийн шатанд шалгарах журмаар явагдсан эхний
шатнаас Хонг-Конг, Сингапур, Монгол, Казакстаны багууд хасагдсан юм.
Үлдсэн 12 баг “E”, “F” хэсэгт хуваагдан тоглох юм.

Өчигдөр Буянт-Ухаа цогцолбор хоёрдугаар шатны эхний тоглолтууд боллоо. Үүнд,

  • 10.00 цагт “F” хэсэгт Тайвань, Саудын Арабын багууд таарч 82:41-ээр нэг ч
    ялагдалгүй тоглолтыг үргэлжлүүлж буй Тайванийн тамирчид багтаа дахин
    нэг хожлыг авчирлаа.
  • 12.00 цагт “F” хэсэгт Индонез, Филиппиний багууд тоглон 62:88-аар Филиппиний баг гурав дахь хожлоо авлаа. 
  • 14.00 цагт Бахрейн, Ираны багуудын хооронд тоглолт болж 76:87-оор Ираны баг дөрөв дэхь хожлоо өвөртлөн нэг ч хожигдолгүй явна. 
  • 16.00 цагт “E” хэсэгт БНХАУ, Японы багуудын тоглолт болж, 138:73-аар
    БНХАУ-ын баг ээлжит хожлоо аван нэг ч хожигдолгүй тоглолтоо үргэлжлүүлж
    байгаа юм. Харин Япончууд одоогийн байдлаар нэг хожил, гурван
    хожигдолтой яваа юм.
  • 18.00 цагт “E” хэсэгт Ливан, Сирийн багуудын тоглолт болж, 
  • 20.00 цагт “E” хэсэгт Энэтхэг, Солонгосын багууд тоглосон юм.

Харин Спортын төв ордонд өчигдөр эхний хэсгээс шалгарч амжаагүй багуудын
хооронд 13-16 дахь байруудын төлөөх эхний хоёр багийн тоглолт болсон
юм. Үүнд, 10 цагт эхний тоглолт Хонг-Конг, Сингапурын багын хооронд
болж, 75:64-өөр Хонг-Конг анхны хожлоо авсан юм. 12.00 цагт өчигдөр нэг
хожилтой ч хэсгээсээ шалгарч чадаагүй Монголын баг тамирчид Казакстаны
багтай тоглон 60:52-оор хоёр дахь хожлоо авсан юм. Тиймээс Монголын баг
эхний хэсгээс нэг ч хожилгүй гарсан Казакстан, Хонг-Конг, Сингапурын
багуудын өмнө буюу Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн
тэмцээний 13-т бичигдэхээр болж байна.  Маргааш Спортын төв ордонд 10
цагт Сингапур, Казастаны баг, 12.00 цагт Монголын баг, Хонг-Конгын
багтай сүүлийн тоглолтуудаа хийнэ.

Азийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд энэ сарын 26-нд тодорно.

Хоёрдугаар хэсгийн тоглолтын хуваарь:

21-нд Буянт-Ухаа спорт цогцолборт

  • 10.00 цагт Филиппин, Тайвань
  • 12.00 цагт Иран, Индонез
  • 14.00 цагт Саудын Араб, Бахрейн
  • 16.00 цагт Сири, БНХАУ
  • 18.00 цагт БНСУ, Ливан
  • 20.00 цагт Япон, Энэтхэг

22-нд Буянт-Ухаа спорт цогцолборт 

  • 10.00 цагт Тайвань, Иран
  • 12.00 цагт Индонез, Саудын Араб
  • 14.00 цагт Бахрейн, Филиппин
  • 16.00 цагт БНХАУ, БНСУ
  • 18.00 цагт Ливан, Япон
  • 20.00 цагт Энэтхэг, Сириын багууд тус тус тоглоно.

Азийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд Буянт-Ухаа дахь спорт
цогцолбор болно. Спортын төв ордонды үүднээс Яармаг дахь Буянт-Ухаа
спорт цогцолбор руу тоглолт үргэлжилж байх хугацаанд үнэ төлбөргүй
автобусаар үйлчилж байгаа юм.

 

А.БАРСБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж