Долоон компанийн хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Долоон компанийн хувьцаа арилжжээ

Монголын хөрөнгийн бирж өчигдөр /наймдугаар сарын 20/ долоон компанийн нийт 197.326.642 төгрөгийн 80.381 ширхэг хувьцаа арилжжээ.

Миллениум ай ти арилжааны системийг оруулж ирснээс  хойш арилжаанд хоёр компани  оролцож, эсвэл арилжаа хийлгүй өнждөг байсан үеийг бодвол бага багаар ч болов нэмэгдэж, одоо арилжаанд оролцох эрхтэй компанийн тоо 26 болсон байна. Монголын хөрөнгийн бирж 21 жилийн дараа арилжааны системээ шинэчилж буй нь “Миллениум Ай Ти” бөгөөд энэ оны долдугаар сард нэвтрүүлсэн юм. Дэлхийд “толгой цохьдог” Лондонгийн хөрөнгийн биржийн арилжааны систем олон улсын хурдтай, цогц систем хэмээн үнэлэгддэг тул ийнхүү уг системийг шүүмжлэл дагуулсан ч нэвтрүүлсэн тухай албаныхан онцолж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж