Сирид довтлохгүй гэж Израиль амлав

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Сирид довтлохгүй гэж Израиль амлав

Биньямин Нетаниягу. Гэрэл зургийг ©AFP

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаниягу ба Батлан хамгаалахын сайд Эхуд Барак хоёр Сирид довтлохгүй гэсэн амлалтаа Сирийн ерөнхийлөгч Башар Асадад хүргүүлсэн байна.
Хоёр орны хооронд дипломат харилцаа байхгүй учир тэдний амлалтыг Асадад Израильд айлчлал хийсэн Испанийн Гадаад хэргийн сайд Мигель Моратинос (Miguel Moratinos) дамжуулжээ. Хоёр орны хооронд  энхээр зэрэгцэн амьдарна гэдэгт Сирийн ерөнхийлөгч үнэн сэтгэлээсээ найдаж байгаа гэдэгт итгэл төгс байгаагаа дипломат илэрхийлсэн байна.
Сири, Израиль хоёрын харилцаа энэ жилийн дөрөвдүгээр сард Дамаскк лалын хэт даврагч “Хезболлах” хөдөлгөөнд “Скад” пуужин нийлүүлсний дараа улам хурцатсан байна. Сири  уг үйлдлээ үгүйсгэсэн боловч “Хезболлахын” төлөөлөгч пуужин авснаа хүлээн зөвшөөрсөн байлаа.
Үүнээс үүдэн АНУ Сирид суулгах элчингээ томилох асуудлыг хойшлуулж, Сирийн эсрэг авсан хоригоо сунгасан билээ.
Израиль Сирийн нутгаас лалын дайчид довтолбол Дамаскт  цохилт өгнө гэсэн юм. Харин Асад Израилийг бүс нутгийн дайныг өдөөж байна гэж буруутгасан байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж