Хөвсгөл далайн эрэг дээр наадаж өссөн эгэл айлын хүү Б.Эрдэнэбатын өнөөдрийн амжилтанд хүрсэн түүх тун ч сонирхолтой гэдэг. Аавыгаа дагаж далайн тээвэр хийн, машиных нь ачаан дээр брезент нөмрөөд хонож явсан хүүхэд насны дурсамжаа тэр хуучлах дуртай. Харин Хөвсгөл аймгийн Тариалан сумаас гаралтай Б.Эрдэнэбат нутгаасаа хоёр ч парламентад нэр дэвшиж, ялалт байгуулсан. Түүгээр ч барахгүй Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нэр дэвшин цагтаа улс төрийг бужигнуулж явсан жаатай нэгэн. Анх улс төрд хөл тавихдаа л алтан аягатай архи барьж сүр дуулиантайгаар Хөвсгөлийг зорьж өөрийгөө зай завсаргүй рекламдаж бас тунхаглаж явсан энэ эрхмийг Монголын баялгаар баяжсан хуучны хөрөнгөтөнүүдийн нэг гэдэг. Харамсалтай нь амласнаа биелүүлж чадалгүй луу унжиж явсаар 2008 оны УИХ-ын сонгуулиар “цэвэр тавиулсан” нь түүх болон үлджээ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэгчээр Б.Эрдэнэбат улс төрөөс хөндийрч, АНУ-д ирж очин хэдэн жил чимээгүй суув. Харин саяхнаас Монголдоо ирж, уналтад ороод буй “Эрэл” ХХК-ийнхаа үйл ажиллагааг босгохоор ханцуй шамлан оржээ. Компани нь уналтанд орох болсон шалтгаан нь түүний хүү Э.Жаргалантай холбоотой гэх нь ч бий. Ямартай ч дээдсийн дэггүй жаалуудын нэг, мисс, загвар өмсөгч охид болон харийн шар үстүүдээр өөрийгөө хүрээлүүлж ирсэн Жаажаа хар багаасаа дуулиан шуугианы эзэн болсон цуутай залуу эр. Анхны шуугиан нь тэртээ 90-ээд оны сүүл үе, мөнгө хатуу байх цагт Б.Эрдэнэбат захирал хүүгээ томоогүйтээд байвал “бичил хороололд 2 өрөө байр авч өгөн, Эксел унуулж, Скайтелын гар утас аваад өгчихнө шүү хэмээх айлгасан гэж байхав. Дунд сургуулийн сурагч байхдаа Их дэлгүүрийн урд “Жаргалан” нэртэй хүүхдийн кафе ажиллуулж их бизнест хөл тавьсан Э.Жаргалан цагтаа “Чоно” хамтлагт харьяалагдаж явсан түүх ч бий. Ийм арвин баялаг намтар түүхтэй Э.Жаргалан хүү Английн Кембрижийн их сургуулийн босгыг давж, харьд өндөр боловсрол эзэмшиж, овоо буурь суусан гэдэг.
Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: www.grandnews.mn