Монгол-Бээжин-Малайз, Малайз-Бээжин-Монгол, Монгол-Бээжин-Гуанжу зэрэг чиглэлд хар тамхи хил дамнуулан тээвэрлэдэг байсан 30 гаруй эзэн холбогдогчтой хар тамхи тээвэрлэгчдийн хэргийг УМБГ-аас өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллагын хяналтад шилжүүлсэн байна.
Хэргийг сануулахад, 2008 оны наймдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг “Чингис хаан” нисэх буудлын ариун цэврийн өрөөнөөс 1.45 кг мансууруулах бодисыг Эрүүгийн цагдаагийн гөзрын ажилтнууд илрүүлж, хэрэгт холбогдогчдод эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн юм.
Д.ЖАРГАЛ