Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх
зорилгоор ашигладдаг төхөөрөмжийн нэг нь салхин турбин. Тэгвэл Францын
“Eole Water” компани салхин турбиныг цэвэр эрчим хүч гаргаж авах
зорилгоор хэрэглэхээс гадна байгальд ээлтэй өөр нэгэн технологид давхар
ашиглах боломжийг бий болгохоор ажиллаж байгаа аж. Тус компани агаарын
чийглэгээс цэвэр ус үйлдвэрлэх “WMS1000” маркийн салхин турбин туршилтын
журмаар бүтээсэн нь амжилттай болсон байна. Энэ нь салхин турбин эрчим
хүч гаргахаар ажиллах явцдаа агаарын чийгийг шүүн цэвэр ус нэрэх үйл
ажиллагаа гэнэ. Хүчин чадлын хувьд агаарын температур, агаарын
чийглэгийн түвшин, салхины хурдаас хамааран нэг турбин нь хоногт
дунджаар 100 гаруй литр цэвэр ус үйлдвэрлэх боломжтой аж. Газар нутаг
болон байгаль орчны нөлөөллөөс хамааран шинэ турбиныг суурилуулах
өртөгийг ойролцоогоор 600-800 мянган ам.доллар байхаар тооцоолоод байгаа
юм байна.. “Eole Water” компани салхин турбиныг энэ оны эцсээр
худалдаанд гаргахаар төлөвлөжээ. 

Э.ЗОРИГТ
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж