Лазерийн туяа хутгыг орлоно

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Лазерийн туяа хутгыг орлоно

Техник технологийн хурдацтай хөгжлийн хүчээр бид ажлаасаа гэрээ удирдах, жолоочгүй машинаар зорчих гэх мэтээр маш их цаг болон хөдөлмөрөө хөнгөвчилсөөр байгаа билээ. Зохион бүтээгчид ирээдүйн ухаалаг гал тогоонд зориулан лазераар хүнсний бүтээгдэхүүнээ хэрчих технологийг нээжээ.

Тэд “Innovative Laser Device” нэртэй нэгэн хутгыг зохиосон ба энэхүү хутга нь хүнсний ногоонууд мөн талх бялуу зэрэг гурилан бүтээгдэхүүнүүдийг хэрчих чадвартай байх гэнэ. Энэхүү хутга нь жирийн хутганаас ирлэх шаардлаггүй, дуу чимээгүй, илүү аюулгүй мөн маш олон хэлбэртэйгээр хэрчилт хийдгээрээ давуу талтай байх юм.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж