Наранд шарагчдад зориулан бугуйвч бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Наранд шарагчдад зориулан бугуйвч бүтээжээ

Хүмүүс далайн эрэг дээр, байшингийн тагтан дээр гээд л наранд биеэ шарж арьсаа борлуулж, биеэ чийрэгжүүлэх нь өнөө үед ихэсч байна. Түүнийгээ даган биеэ шарагчдийн дунд арьсаа наранд түлэх тохиолдол цөөнгүй гардаг. Харин Шотландын Strathclyde их сургуулийн багийнхан энэхүү асуудлыг шийдэж чадах нэгэн ухаалаг бугуйвчийг бүтээжээ.

Энэхүү бугуйвч нь шар өнгөтэй ба хүний биеийн нарнаас авах туяаны хэмжээ ихдэх үед өнгөө ягаан болгон солидог аж.

Та энэхүү бугуйвчийг хэрэглэснээр өөрийн биеэ хэтрүүлж шарах асуудлаас ангижрах ба дээрээс нь бугуйндаа шинэ чимэгтэй болох юм.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж