Олимпийг 12 сая хүн гар утаснаас үзжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Олимпийг 12 сая хүн гар утаснаас үзжээ

Хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглээ болсон гар утасны хийх үйлдэл, боломж өдрөөс өдөрт өссөөр байгаа билээ. Энэ зун болж өнгөрсөн зуны олимпийг маш олон үзэгчид гар утас болон таблетнаас үзсэн нь гар утасны хэрэглээ ямар их байгааг харууллаа.

Мэдээ мэдээллийн BBC агентлагийн гаргасан судалгаагаар Лондонгnaн зуны олимпийг нийт 51.9 сая хүн телевизээр үзсэн бол 12 сая хүн гар утас болон таблетнаас үзжээ. Харин тэрхүү 12 сая хэрэглэгчийн 9.2 сая нь гар утас, 2.3 сая нь таблет хэрэглэн Олимпийг үзсэн нь тогтоогджээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж