Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Мьянма улс хэвлэлийн хяналтыг болиулав. Саяхны шинэчлэл хүртэл улс төр, шашины ном судраас гадна хүүхдийн үлгэр хүртэл хяналттай байлаа. Энэ тухай тус орны Мэдээллийн яамнаас мэдэгдсэн гэж Agence France-Presse дамжуулж байна.

Бүхий л нийтлэл, бичлэгээс цензурыг авч хаясан энэ үйл ажиллагаа энэ даваа гаригаас эхлэн хэрэгжиж байна. Бүхий л хэвлэлийг хянах нь цэргийн дэглэмийн нэг онцлог байлаа.

Мьянмагийн өнөөгийн ерөнхийлөгч, генерал асан Тейн Сейн албандаа ороод гуравдугаар сард эхлүүлсэн тус орныг либералчлах ажлын хүрээнд цензурыг болиуллаа. Түүний анхны алхам нь Нобелийн шагналтан бөгөөд сөрөг хүчний лидер Аун Сан Су Жийг сулласан явдал болов. Гэрийн хорионд 15 жил байсан түүний хамт олон зуун улс төрийн хоригдлууд суллагдсан байлаа. Аун Сан Су Жи өөрөө бусад сөрөг хүчний төлөөлөгчдийн хамт парламентад сонгогдоод байгаа.

2012 оны хоёрдугаар сард АНУ-ын эрх баригчид тус оронд улс төрийн шинэчлэл явагдаж байгаа учраас хориг арга хэмжээнийхээ хэсгийг цуцалсан байлаа. Долдугаар сарын 11-нд 22 жилийн дараа Америкийн Элчин сайд хүрэлцэн ирж ажилдаа оржээ. Дөрөвдүгээр сард Европын холбоо Мьянмагийн цэргийн хунтын эсрэг тавьсан хоригийнхоо ихэнхийг цуцалсан юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж