Сөрөг хүчний эвсэл олон нийтийн арга хэмжээ явуулав

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчний эвсэл олон нийтийн арга хэмжээ явуулав

“Гүржийн мөрөөдөл” нэртэй сөрөг хүчний эвсэлээс зохион байгуулсан цуглаанд 20 мянга гаруй хүмүүс оролцжээ. Шинэ эвсэлд зургаан нам, нэгдэл орсон байна. Эвслийн лидер нь нэртэй бизнесмен бөгөөд долларын тэрбумтан Бизин Иванишвили юм. Сөрөг хүчний цуглаан Рустави хотод болжээ. “Бид шударга улс орныг байгуулах  ёстой. Өнөөгийн засаг шиг хоосон зүйл хийдэггүй засагтай болох ёстой” гэж цуглаанд үг хэлсэн Иванишвили мэдэгдэв. Эрх баригчид “Үндэсний хөдөлгөөн” намдаа санал өгөхгүй бол улс орон сүйрнэ гэж айлгаж байгааг тэрбумтан хэлэв. Түүний хэлснээр өнөөгийн засаг нь бизнесменүүдийг шахсан, бизнесийг хөгжүүлдэггүй  гэж тэр хэлэхдээ үйлдвэрийн томоохон төв байсан Рустави хотод өнөөдөр 90 том үйлдвэрээс ганц нэг нь л ажиллаж байгаа гэнэ.
Эвслийн лидер сонгуульд ялахын тулд сөрөг хүчний бүх нөөц бололцоог дайчилна гэв. Бизин Иванишвилийн “Гүрж мөрөөдөл” эвслийг наймдугаар сарын 16-нд бүртгэсэн аж. Түүнд зургаан улс төрийн нам, нэгдлүүд нийлжээ. Үүнд “Гүрж мөрөөдөл-Ардчилсан Гүрж”, Гүржийн консерватив нам, “Аж үйлдвэр Гүржийг аварна”, Гүржийн бүгд найрамдах нам, “Манай Гүрж-чөлөөт ардчилагчид” гэсэн намууд ба “Үндэсний чуулга” хөдөлгөөн оржээ. Гүржийн парламентын сонгууль аравдугаар сарын 1-нд явагдана.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж