
“БИДНИЙ ХАЙРТАЙ” Олимпийн медальтнууд МОБИКОМД зочиллоо
Цэнхэр гараг дээрх хүн төрөлхтний итгэл үнэмшил, эв найрамдлын илэрхийлэл “Лондон 2012” зуны олимпийн ХХХ наадамд оролцож эх орон элэг нэгт Монголчуудынхаа бахархал болсон Монгол улсын анхны олимпийн хос медальт, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа, Медалийн буухиаг эхлүүлсэн С.Ням-Очир, С.Батцэцэг, Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ нарт Мобиком корпораци нийт хэрэглэгчдийнхээ өмнөөс хүндэтгэл үзүүлж, хүлээн авч гарын бэлэг гардууллаа.
Тамирчиддаа амжилтын түүхээ бичих “Есөөр дэгжиж дөрвөөр батажсан 9411-****” алтан дугаарыг GoldUNLIMITED шинэ үйлчилгээний эрх, шинэ дэвшилтэд технологийн гайхамшиг “GALAXY SIII” гар утасны хамт өргөн барилаа.
Монголын баг тамирчид эх орныхоо нэрийг дэлхийн сонорт дуурсгаж, медаль хүртэх торгон эгшин бүрт “БИ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ” картаар цэнэглэсэн хэрэглэгч бүртээ медалийн хишиг 5000 төгрөгийн ярианы эрх түгээн, Монгол бахархалаа Мобикомын 1.3 сая хэрэглэгчидтэй хуваалцах ховорхон боломжийг олгосон. Мөн Теди төвд “OLYMP SHOWROOM” нээн, тамирчиддаа сэтгэлийн тэнхээ хайрлаж, дээлийн захыг нь мушгиж суугаа түмэнтэйгээ хамтдаа баярлаж байлаа.