Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй соёлын өвийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаарх нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр 14.00 цагаас “Иргэний танхим”-д болох ажээ. Хэлэлцүүлгийн үеэр палеонтологийн олдворыг хамгаалах олон улсын туршлага, Монгол улсад хийгдэж буй санаачилга, цаашид явуулах арга хэмжээний талаар ярилцах юм. Хэлэлцүүлэгт Боловсрол,Соёл,Шинжлэх ухааны яам, Соёл урлагийн хороо, Палеонтологийн төв, Байгалийн түүхийн музей, шүүх, прокурор, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгчид, гадаадын эрдэмтэн судлаачид оролцоно.
Б.МАРАЛ