АНУ Элчин сайдын яамаа хаав

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

АНУ Элчин сайдын яамаа хаав

Сөрөг хүчин Засгийн газрын хооронд мөргөлдөөн гарсан учир АНУ Тайланд дахь Элчин сайдын яамаа хаажээ. АНУ-ын Төрийн департаментын  хэвлэлийн төлөөлөгч Филипп Кроулийн (Philip Crowley) мэдэгдлийн дагуу энэ тухай AFP мэдээлэв.
Тайландын нийслэлд болж байгаа үйл явц АНУ-д “түгшүүр төрүүлж байна” гэж тэрбээр хэлсэн байлаа. Бангконгод байдал хурцадсаны улмаас Таксин Чинаватын талынхны лагерийн ойролцоо байдаг Элчин сайдын яамаа хаахад хүрлээ гэж тэрбээр мэдэгдлээ. Гэхдээ дипломат ажилтнууд яамны байрандаа байгаа гэжээ.
Хамгийн сүүлчийн мэдээгээр Дарангуйллаас ардчиллыг хамгаалах фрондын (UDD)  нэг хүн алагдаж, зургаан хүн шархаджээ. Сөрөг хүчнийг дэмжиж байгаа генерал Хаттийя Саваздипол (Khattiya Sawasdipol) сөргөлдөөний газраас сэтгүүлч нарт ярилцлага өгч байхдаа шархадсан байна. Генералын нэгэн туслах түүнийг мэргэн бууч буудсан гэлээ.

Хаттийя Саваздипол. Гэрэл зургийг ©AFP

Тайландын ерөнхий сайд Апхисит Ветчачива өмнө нь мэдэгдэхдээ сөрөг хүчний лагерийг хуягт техникээр бүслэн эсэргүүцэгчдийн хоол хүнс, усыг хаана гэсэн байлаа.
UDD хөдөлгөөний улаан цамцтнууд Тайландын экс ерөнхий сайд Таксин Чинаватыг дэмждэг. Тэд Засгийн газрыг огцрон парламентын ээлжит бус сонгууль явуулахын төлөө байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж