Улаанбаатарт 7 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 7 хэм дулаан байна



2012 оны 08 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

 
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Алтайн өвөр говиор 25-30 градус, баруун зүгийн нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус,  бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2012 оны 8 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

 23-нд баруун болон төвийн нутгаар, 24-нд төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд, 25-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Салхи 23, 24-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж