
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг томилсноор чуулганы өнөөдрийн хуралдааныг өндөрлүүллээ. Гэхдээ УИХ-ын даргын хувьд шууд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааныг хийхээр болов. Уг хуралдаанаар УИХ-ын дэд хороодыг байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажээ. Ингэхдээ дэд хороодод хэн, хэн орж ажиллах талаар гишүүдийн саналыг авах юм байна. Мөн дэд хороодын дарга нарыг сонгох асуудал ч яригдах аж. УИХ-ын даргын хэлснээр бол маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дэд хороодыг байгуулснаар анхдугаар чуулганыг өндөрлүүлж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна гэдгээ мэдэгдэв.
Г.ДАРЬ