Ерөнхий сайд анх удаа бүх яамаар оров

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд анх удаа бүх яамаар оров

Шинэчлэлийн Засгийн газар элэг бүтэн болж ажилдаа шуурхайлан орлоо. Өмнөх засгуудаас ялгарах зүйл ихтэй Н.Алтанхуягийн Засгийн газар хагас бүтэнгүй ажиллаж, гадаад дотоодын томилолт тоотой өвөрлөхөө  илэрхийлж, засагт орсон сайдууд нь тангараг өргөсөн. 

Өнгөрсөн амралтын өдрүүдээр эхний томилогдсон 13 сайд ажлаа авч, Ерөнхий сайд Н.Алтанхуяг танхимын сайдуудаа өөрийн биеэр яамдуудад нь хүргэж өгөв. Үүрэг хариуцлагыг бий болгож, хээл хахуулийг устган шударга ёсыг тогтоохын төлөө ажиллах Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн  ийнхүү үе үеийн Ерөнхий сайдуудын тогтсон “жаяг”-ийг эвдсэн нь энэ. Өмнөх Ерөнхий сайдууд зөвхөн үндсэн чиг үүргийн яам нэрээр хоёр гуравхан яаман дээр очдог, бусад яамдаар шадар сайд, ЗГХЭГ-ын дарга нар ордог байсан бол Н.Алтанхуяг Ерөнхий сайд бүх яамдаар өөрөө орсон юм.

Ийнхүү хэлсэн амласандаа хүрч хариуцлагатай байдлыг өөрийн биеээр эхлүүлсэн Ерөнхий сайдын баг цаашид ч хэлэх үгтэй хийсэн ажилтай ажиллахаа андгайлж байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж