![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/8/3d85d889ae6808b6/e798339061b12e6boriginal.jpg)
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг одоо зарлаад байна. Тус хуралдаанаар УИХ-ын дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэн улмаар чуулганд оруулж батлуулах юм. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын дэд даргаар томилогдсон байсан Ч.Улаан Сангийн сайдаар томилогдсонтой холбоотойгоор түүнийг дээрх албанаас чөлөөлсөн тул дэд даргыг томилох асуудал ийнхүү дахиж тавигдаж байна.
Г.Дарь