Колумбид нефтийн хоолой дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Колумбид нефтийн хоолой дэлбэрчээ

Колумбийн баруун өмнөд хэсгийн Нариньо мужид газрын тос дамжуулах Трансандеан хоолойд  дэлбэрэлт болсон байна. Харин нутгийн албаныхан энэхүү хэрэгт ФАРК босогчдын бүлэглэлийг буруутгажээ. Энэхүү хэрэг нь түрүүчийн удаа тус бүлэглэлийн босогчид цахилгаан дамжуулах сүлжээ рүү дайрснаас өнгөрсөн 10 хоногийн турш гэрэл цахилгаангүй болоод буй Тумако хотын ойролцоо болсон байна. Мөн уг дэлбэрэлт болохын өмнөх өдөр нь хотын оршин суугчид сүүлийн үед халдлага дайралт гарах нь ихэссэнийг эсэргүүцэн жагссан аж. Колумбийн үндэсний газрын тосны “Экопетрол” компанийн мэдэгдсэнээр Трансандеан  хоолой нь 300 км урттай бөгөөд уг хоолойгоор хөрш Эквадор улсаас Колумбийн Тумако хот руу газрын тос хүлээн авдаг юм байна. Сүүлийн үед Колумбийн Засгийн газар  ФАРК бүлэглэлтэй хийж буй тэмцэлдээ нэлээд их хэмжээний амжилт  олоод байгаа аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж