Эцэг, эх овоо босгох гэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Эцэг, эх овоо босгох гэнэ

Өвөрхангай аймгийн Хужирт суманд Эцэг, Эх овоо босгох ёслол болох гэнэ. Энэхүү ёслол ирэх есдүгээр сарын 3-нд Хужирт сумын нутагт болох аж. Тус сумын  Өглөгийн хайрхан хэмээх Цагаан Асгат хайрханыг сонгон Эцэг болон Эх овоог амилуулан босгох аж. Энэ хоёр овоог босгохын тулд эцэг овоонд морины дэл сүүл, сархад идээ, эх овоонд сүү идээ цай өргөх гэнэ. Харин уг овоонд хадаг огт ороож уяхгүй, энэ нь хуучны хөгшид амьтай зүйлд хадаг уядаггүй байсантай холбоотой гэнэ. Энэ нь уул ус, мод агаар хүртэл амьтай учир амийг нь хаана гэсэн утгатай гэнэ.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж