Евро бүсийн худалдаа өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Евро бүсийн худалдаа өсчээ

Евро бүсийн орнуудын гадаад худалдаа өнгөрсөн зургадугаар сард өссөн үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн зургадугаар сард гадаад худалдааны нийт 14.9 тэрбум евро буюу 18.3 тэрбум ам.долларт хүрч, 200 сая еврогоор өссөн байна. Мөн худалдааны алдагдал 2012 оны эхэн үетэй харьцуулахад 400 сая евро болж буурчээ. Европын холбооны Статистикийн албаны мэдээлснээр энэхүү өсөлт нь 1999 оноос хойш гарч байгаа хамгийн том өсөлт гэнэ. Европын холбооны гишүүн орнуудаас Нидерланд, Ирланд, Герман зэрэг улсын гадаад худалдааны өсөлт нь дээрх өсөлтөд хүчтэй нөлөөлсөн болохыг шинжээчид хэлж байна. Түүнчлэн Европын холбооноос дэлхийн зах зээл дээр нөлөө бүхий Орос, Япон, Өмнөд Солонгос гэсэн орнуудад экспортоо нэмэгдүүлсэн нь нөлөөлжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж