УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Сангийн сайдад нэр дэвшсэн эрхэм гишүүн Ч.Улааныг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөх талаар хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын гишүүдийн дарга Н.Энхболд УИХ-д бүлэг байгуулах, УИХ-ын даргыг сонгосон асуудал хууль бус болсон, Өвөрхангайн хоёр гишүүнийг парламентад оруулах зэрэг асуудлаар мэдэгдэл хийж, үүний дараа МАН-ын гишүүд хурал орхиж гарлаа.
Бүлэг байгуулагдаагүй байгаа тул тэд завсарлага авах эрхгүй байгаа юм. Ингээд Засгийн газрын үлдсэн таван сайд мөн л сөрөг хүчингүй орчинд томилогдож байна.
Д.ОЮУН