“ТВ Коктейль” хамтлагийнхан ирэх есдүгээр сарын эхээр драмын жүжиг тавихаар бэлтгэл ажилдаа оржээ. Францын зохиолч Э.Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээж буй уг жүжгийнхээ нэрийг хараахан өгч амжаагүй байгаа гэнэ. Тэд Францын Элчин сайдын яамнаас зөвшөөрөл авсны дагуу албан ёсны эрхтэйгээр жүжгээ тайзнаа тавих бөгөөд жүжгийн найруулагчаар Б.Сэнгэдорж ажиллаж байгаа аж. Тэрбээр “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч” зэрэг киног найруулсан авьяаслаг уран бүтээлч билээ.
Жүжгийн гол дүрд тус хамтлагийн Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, Э.Цолмонбаяр, Д.Энхбаяр болон Амбий буюу Ц.Батхуяг тоглох юм байна.
А.ЗУЛ