Ч.Улааныг УИХ-ын дэд даргаас чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Ч.Улааныг УИХ-ын дэд даргаас чөлөөлөв

УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан үргэлжилж байна. Түүгээр Сангийн сайдад нэр дэвшсэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Ч.Улааныг УИХ-ын дэд даргаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхлээд байсан юм. Гэвч УИХ дахь МАН-ын гишүүд бүлэг байгуулах тухай болон УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон гэсэн бүтэн сар давтсан зүйлээ Н.Энхболд гишүүн хэллээ. Өвөрхангайн тойргийн маргаантай асуудлыг Хан-Уул дүүргийн шүүхээр хэлэлцэж байсныг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн шүүхэд шилжүүлснийг мөн мэдэгдэв.

Үүний дараа Ч.Улаан гишүүний УИХ-ын даргын үүрэгт албанаас хүсэлтээрээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн нууцаар санал хурааж, 75 хувийн саналаар Ч.Улааныг УИХ-ын дэд даргаас чөлөөлөв.

Одоо сайд нарын томилгооны асуудал эхэлж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинээр томилох таван сайдад нэр дэвшигчийг танилцуулж эхэллээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж