Түүх, соёлын олдворыг хамгаалах асуудлаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Түүх, соёлын олдворыг хамгаалах асуудлаар хэлэлцэнэ

Маргааш буюу 2012 оны 8 дугаар сарын 21-нд 14:00 цагт Иргэний танхим-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан соёлын өвийг хамгаалах эрх зүйн зохицуулалт, ялангуяа палеонтологийн олдворыг хамгаалах эрх зүйн зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

Хэлэлцүүлэгийн үеэр палеонтологийн олдворыг хамгаалах олон улсын туршлага, Монгол улсад хийгдэж буй санаачилга,  цаашид хийх арга хэмжээний талаар ярилцана. 

Хэлэлцүүлэгт Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Соёл урлагийн хороо, Палеонтологийн төв, Байгалийн түүхийн музей, шүүх, прокурор, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгчид, гадаадын эрдэмтэн судлаач нар  оролцоно.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж