Нигерийн далайн эргийн Лагос боомт хотын Курамо далайн эрэгт өнгөрөгч бямба гаригт асар том далайн давлагаа эрэг рүү түрэн гарч ирснээс нэг хүн нас барж, 15 хүн сураггүй болсон байна. Аврагчид далайн эргийн ойр орчмоос хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Хүчтэй давлагааны улмаас эргээр загас барин амьдардаг 30 айлын овоохой усанд урссан байна. Тус улсын Засгийн газраас байгалийн гэнэтийн гамшгийн улмаас орон гэргүй болсон 100 орчим хүнд гэр орон олгохоор болжээ. Лагос хотын Курамо далайн эрэгт 15 сая гаруй хүн оршин суудгийн ихэнхи нь энд түр оршин суудаг байна. Энэ явдлаас хойш албаныхан Курамо эрэгт зөвшөөрөлгүйгээр оршин суудаг хүмүүсийг эндээс нүүлгэх арга хэмжээ авахаар болжээ.
Б.АНХТУЯА