Нэрт хөлбөмбөгч Дэвид Бэкхэмийн мэргэжлийн хөлбөмбөгийн карьер буурч, спортоос олох ашиг орлогын хэмжээ буурсан ч дэлхийд алдартай, нэр хүндтэй брэндүүдтэй байгуулсан арилжааны чанартай гэрээнээс их хэмжээний мөнгө олох болжээ. Өдгөө 37 настай тэрбээр өнгөрсөн жилийн турш Armani, Аdidas, Samsung, Diet Coke гэх мэт дэлхийд алдартай томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж, 40 сая ам.долларын ашиг олсон байна. Дээрх компаниудтай ашигтай гэрээ хийснийхээ үр дүнд тэрбээр Лондонгийн олимпийн албан ёсны брэндийн төлөөлөгч болсон байна. Түүнчлэн ашиг орлогоороо ихээхэн амжилттай явж байгаа тэрбээр хүний эрхийн асуудалд өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсдэг аж. Бэкхэмийн орлого 2007 оноос хойш тасралтгүй өссөөр өдгөө түүний гэр бүл дэлхийн хамгийн ашиг орлоготой хосуудын тоонд ороод байгаа гэнэ. Учир нь түүний эхнэр, “Spice Girls” хамтлагийн дуучин Виктория Бэкхэм өөрийн брэндийн хувцасны бизнесээрээ одоогийн байдлаар таван сая ам.долларын ашиг олоод байгаа гэнэ.
Э.АНХТУЯА