Дуучин Ч.Цэлмүүн хуримлалаа

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Дуучин Ч.Цэлмүүн хуримлалаа

"Universe best songs" наадмын анхны ялагч, "Зүрхэнд гэрэлтэх од", "Ээжийн дайсан" хэмээх хоёр ч кинонд гол дүр бүтээж, бие даасан  "Гэрлийн улирал" хэмээх нэртэй цомгоо гаргаад буй дуучин Ч.Цэлмүүнийг танихгүй хүн гэж үгүй болоод буй. Тэгвэл залуухан, халуухан дуучин бүсгүй маань намрын дунд сарын билэгт сайн өдөр сүр дуулиантайгаар хуримаа хийв. Түүний сүйт залууг Н.Алтанхайрхан гэдэг бөгөөд АНУ-д боловсрол эзэмшсэн мэдлэг боловсрол өндөртэй, айлын отгон хүү гэнэ. Харин дуучин бүсгүй маань дуулахынхаа хажуугаар БСШУЯ-ны “Үдийн Цай” хөтөлбөрийн зохицуулагчаар ажилладаг ба нэг хэсэг “ажил ихтэй” гэсэн шалтгаанаар урлагаа орхино хэмээн сенсааци тараасан нь түүнийг олны анхаарлын төвд байх дуртайдаа худлаа сенсааци дэгдээсэн гэх бор шувуу хаа сайгүй нисэн байдаг. Харин чадалтай хоолойтой, шинэхэн цагийн “поп дива” хэмээгддэг Цэлмүүн өөрөө уг шуугианыг эрс няцаасан билээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж