БНСУ-ын ТББ-аас үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

БНСУ-ын ТББ-аас үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэв

БНСУ-д төвтэй “Азийн соёл хөгжлийн институт” ТББ-аас Монгол дахь төлөөлөгчийн газар болох “Гэрэл ирээдүй” сургуультай хамтран наймдугаар сарын 16, 17- иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн байна. Тодруулбал, уламжлалт зүү эмчилгээг сурталчлах, биеийн тамир, спортоор хичээллэх болон хоолны зөв дэглэмээр өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар таниулан, гэр бүлийн гэрэл зураг авах, үс засах зэрэг үйл ажиллагаануудыг үнэ төлбөргүй зохион байгуулжээ. Өмнөд Солонгосын Тэгү хотын IACD салбараас нийт 38 хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирж, Сүхбаатарын дүүргийн 20 дугаар хорооны  400 гаруй иргэнд үйлчилгээгээ хүргэсэн байна. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж