Rain, Ким Юн А нар дэлхийн хүн болов

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Rain, Ким Юн А нар дэлхийн хүн болов

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд АНУ-ын “Time” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий, нэр хүндтэй 100 хүний жагсаалтын санал асуулгын дүнг зарлажээ. Санал хураалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын турш явуулсан байна. Жил бүр “Time” сэтгүүлээс нэрлэдэг энэхүү жагсаалтын санал асуулгад дэлхийн олон улс орноос саналаа өгдөг бөгөөд тухайн жилийн хамгийн нөлөө бүхий, нэр хүндтэй хүмүүсийг шалгаруулдаг аж. Энэхүү жагсаалтад Солонгосын мөсөн дээрх хатан хаан гэгддэг 19 настай Ким Юн А, дуучин, жүжигчин Rain буюу Jung Ji Hoon нар өндөр санал авсан талаар popseoul.com сайтад бичжээ. Тус жагсаалтад Ким Юн А, Rain нар  гурав, дөрөвдүгээр байрт жагссан байна.
Харин тэдний араас этгээд гаж поп од Lady Gaga оржээ. Энэ нь анх удаа Солонгос улсын тамирчин, дуучин, жүжигчин “Time” сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий, нэр хүндтэй 100 хүний жагсаалтад ийм өндөрт жагссан тохиолдол болж байгаа аж. Солонгосын мөсөн дээрх хатан хаан Ким Юн А өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд Канадын Ванкувер хотноо болсон 21 дэх удаагийн өвлийн олимпод уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж үндэсний баатар болсон. Харин дуучин, жүжигчин Rain-ны хувьд өнгөрсөн онд “Ninja Assassin” кинонд тоглож Холливуудад хүч түрэн гарч ирж буй залуу од юм.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж