БНХАУ-ын Чанчун хотноо наймдугаар сарын 19-21-нд Азийн спорт менежментийн холбооны найм дахь удаагийн чуулган болж байна. Тус холбооны Удирдах зөвлөлийн хуралдаан 19-ний өдөр болж, Азийн спорт менежментийн холбоог 2012-2014 онд удирдах ерөнхийлөгчийг сонгосон байна. Ерөнхийлөгчийн сонгуульд Тайвань, Вьетнам болон Монголын гурван эрдэмтэн нэр дэвшин, өрсөлдсөнөөс Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын Спорт хэлтсийн дарга Ph.D Н.Оюунбатыг 100 хувийн саналаар сонгожээ. Ингэснээр тэрбээр 2014 он хүртэл Азийн спорт менежментийн холбоог удирдах болж байгаа ажээ.
С.ЦЭЛМЭГ