Н.Алтанхуяг жендэр мэдрэмжтэй Ерөнхий сайд болов

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг жендэр мэдрэмжтэй Ерөнхий сайд болов

АН-ын
дарга Н.Алтанхуягийн тэргүүлсэн АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл,
ИЗНН-ын хамтарсан  Засгийн газар Монголын түүхэнд хамгийн олон эмэгтэй
сайдтай гэдгээрээ онцлог болж байна.

Засгийн газрын шинэ танхим
Ц.Оюунгэрэл, С.Оюун, Н.Удвал гэсэн гурван бүсгүй сайдтай болж байгаа юм.
АН-ын Ц.Оюунгэрэл Соёл, спорт, аялал жуулчлалын, ИЗНН-ын С.Оюун Байгаль
орчин, ногон хөгжлийн, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Н.Удвал Эрүүл
мэндийн сайдаар тус тус ажиллана. Үүгээрээ Н.Алтанхуягийг хамгийн жендэр
мэдрэмжтэй Ерөнхий сайд хэмээн УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга
эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг үнэллээ.

Дэд сайд, агентлагийн дарга нараар ч хэд хэдэн бүсгүй тодрох магадлалтай байгаа юм байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж