![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/5/b0791dfe9fd8a82f/2e58a99dd715d7big.jpg)
Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Улааны тухайд УИХ-д тав дахь удаагаа сонгогдсон, энэ хугацаанд дөрвөн ч удаа сайдын алба хашсан байна. Тодруулбал, өмнө нь хоёр ч удаа Сангийн сайдаар томилогдон ажиллаж байсны зэрэгцээ Шадар сайд, Үйлдвэрийн сайд зэрэг албан тушаалуудыг хашиж байжээ. Харин одоо дахин Сангийн сайдаар томилогдсоноор Монгол Улсын түүхэнд хамгийн олон удаа уг албанд томилогдсон сайд болох бололтой.
Гэхдээ Ерөнхий сайдын танилцуулснаар Монгол Улсын эдийн засгийн чадавхи сул байгаа, уг нь асар их хөрөнгө татвараар дамжин орж ирнэ хэмээн тооцоолсон ч тэр хэмжээнд хүрээгүй. Тиймээс туршлагатай санхүүчийг Сангийн сайдаар томилсноор эдийн засагт хийх шинэчлэл болон бусад хүлээгдэж буй ажлыг шууд гүйцэтгэх боломжтой хэмээн үзэж сайдад нэр дэвшүүлсэн хэмээн онцоллоо. Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын хувьд “Сангийн сайдын хувьд яамдын төсвийн тодотголыг яаралтай оруулж ирэх ажлыг сонгогдсон даруйд хийх шаардлагатай байгаа тухай онцлон хэлсэн юм.
Ийнхүү байнгын хорооны хуралдаан өндөрлөөд байна.