![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/11/5dd87f9c67b5b486/f7e19567f03005fabig.jpg)
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж, 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн С.Оюуныг Байгаль орчин ногоон хөгжлийн сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Сайдад нэр дэвшигчийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулж хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Гэхдээ хуралдаанд оролцсон гишүүдээс нэр дэвшигчтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй, хүсэлтийг ёсоор болголоо.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн С.Оюун нь Чехословак, Кембрижийн их сургуулийг тус тус төгссөн, геохимич мэргэжилтэй. УИХ-д тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа, энэ хугацаанд УИХ-ын дэд дарга, “Эх орон ардчилал” эвслийн бүлгийн дэд дарга, Гадаад харилцааны сайдаар тус бүр ажиллаж байсан аж.
Г.ДАРЬ