Хэнтий аймгийн Дадал суманд Зүүн бүсийн аймгуудийн ардын авьяастны “Гарамгай дуучин” шалгаруулах уралдааныг зохион байгуулжээ. Уралдаанд 80 гаруй дуучид оролцсоноос Дорнод аймгийн эмч н.Анхбаяр тэргүүн байрыг эзэлсэн бол дэд байрт Сүхбаатар аймгийн Хөгжимт драмын театрын дуучин н.Сарангэрэл, гуравдугаар байрт Дорнод аймгийн театрийн дуучин н.Ганзориг, тусгай байрт Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгын дуучин н.Наранбаяр, н.Бямбалхагва, Дадал сумын дуучин н.Ганзолбоо нар тус тус шалгарчээ. Уралдааныг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа гуайн санаачилгаар “Гурван нуур” амралтын газар хамтран зохион байгуулсан байна. Тус уралдааны шүүгчээр Д.Ухнаа болон Ардын жүжигчин Ч.Мөнхшүр, Гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших нар ажилласан байна.
Э.САРАА