Яагаад та бид, манай үе, түүний дараа үе ЭХ ОРОН-оо ер нь ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ гэж? Яагаад гэвэл Чингисээс өгсүүлээд Лигдэн хаан, Амарсанаа, Чингүнжав, Богд хаан, Бодоо, Данзан, Чойбалсан, Цэдэнбал, Ардчилсан хувьсгалын өнөө ч амьд буй нөхөд гээд бүгд л ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ төрсөн, хийсэн юмтай хүмүүс. Тэд тусгаар тогтносон МОНГОЛ УЛС-ыг ҮҮЛЭН ЧӨЛӨӨНӨӨР авч үлдэж, бидэнд бэлэглэсэн. Энэ тэмцэл нь маш олон жил үргэлжилсэн, даан ч их зовлон, гуниг, дарангуйлал дамжсан маш хүнд түүх байдаг.
Бидний ЭХ ОРОН гэдэг бол та би, та бидний эцэг эх, таний хөрш, гудамжинд яваа хүн, дээр дурдсан хүмүүс, тэдний үнэлэмж, итгэл, мөрөөдөл бүх юм нийлээд юм.
Ta өөрийгөө хөгжүүлнэ ээ гэдэг бол ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЖ буй хэрэг. Мэдээж та КОСМОПОЛИТАН хүн байж болно. Гэлээ л Та яаж мэтгээд ч МОНГОЛ ХҮН хэвээрээ. Монгол гэдэг нэр бол та бидний үүрдийн FAMILY NAME. Чиний угшилын нэр. Чиний сонгодог, туйлын оршихуйн нэр.
Монгол бол чи бидний ОРШИХУЙ юм. Чи бидний ОРШИХУЙН үндэс, уг шалтгаан нь юм. MOНГОЛ-ыг үгүйсгэнэ гэдэг бол Чи өөрийгөө болоод өөрийнхөө гэр бүлийн модыг тань ургуулсан үндэс, угсаа, мөчир болгоныг чи үгүйсгэж буйн хэрэг. Нэг ёсондоо ЧИ өөрийгөө үгүйсгэж буйн хэлбэр.
Хэрэв Тэнгис нэрт хөвгүүн чамайг биш ч МОНГОЛ ОРОН, Ард нийтийг тань хэн нэг нь дорд үзвэл, тэр бол өөрөө маш том гутамшиг, доромжлол юм. Харин Тэнгис нэрт чамайг муулсан бол чи тайван байж болно оо. Харин тэгж доромжлуулахгүйн тулд бид өөрсдөө сайн байх ёстой.
Эцсийн дүндээ хүн болоод амьд байгаль, амьтан нь ОРШИХУЙН төлөө байдаг. Тэр ОРШИХУЙ тань МОНГОЛ бөгөөд түүний СЭРГЭН МАНДАЛ билээ. Түүнийг өөртөө, бусдад байнга сануулах үүднээс энэ блогийг 1s & 0s буюу ОРШИХУЙ БА ЭС ОРШИХУЙ, Оршиxуйчууд ба Эс оршихуйчууд гэж нэрлэсэн билээ.
Үргэлжлэл бий.
Д.Сайнбаяр – 2011.09.30