ОХУ-д ижил хүйстнүүдийн эсрэг хандлага хүчтэй байдаг бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард баталсан хуулийн дагуу Санкт-Петербургт ижил хүйстнүүдийг сурталчлах, дэмжих нь хориотой аж. Мадонна тоглолтынхоо үеэр шүтэн бишрэгчдээсээ ижил хүйстнүүдийг дэмжиж буйгаа илэрхийлж гараа өргөхийг хүссэн байна. Одоогоор Мадонна өөрийг нь шүүхэд өгөөд буй заргын талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Тэрбээр мөн тоглолтынхоо үеэр “Pussy Riot” панк хамтлагийг дэмжиж буйгаа илэрхийлж, Оросын консервативуудын дургүйцлийг төрүүлээд авсан билээ. Мадонна “Pussy Riot” хамтлагийн гишүүдийг дэмжиж буйгаа илэрхийлэн нуруун дээрээ уг хамтлагийн нэрийг бичүүлснээ үзэгчдэд харуулж, “Тэднийг өршөөгөөч” хэмээн хэлсэн юм. Дээрх “Pussy Riot” хамтлагийн гурван гишүүн ОХУ-ын Үнэн Алдартны гол сүмд Путиныг эсэргүүцэн түүнийг зайлуулж өгөөч хэмээн дуу дуулж, бүжиг бүжиглэснийхээ төлөө бурханы ариун газрыг доромжлон танхайрсан хэргээр баривчлагдаж, өнгөрсөн баасан гаригт шүүхээс хоёр жил шоронд хоригдох ял сонссон билээ.