
Хэдхэн сарын өмнө ноён Tamang Нью-Йорк хотын үнэтэй Манхаттан дүүргийн орон сууцанд амьдардаг зурагчин Ruth Ford-ын гэр бүлийн ердийн нэг үйлчлэгч байсан юм. Тэрбээр тус гэр бүлд 36 жил үнэнчээр үйлчилж ажиллаж байгаа аж. Өнгөрсөн жил Ruth Ford нас барахдаа Upper West Side дүүрэгт байдаг Нью-Йоркийн алдартай, түүхтэй “Dakota Building” байшин дахь байраа, Оросын сурреалист урлагын цуглуулгатай хамт гэрийн үйлчлэгч ноён Tamang-д гэрээслэн үлдээсэн байна. Үл хөдлөх хөрөнгө нь ойролцоогоор 10 орчим сая доллараар үнэлэгдэж байна. “Dakota Building” байшинд Beatles хамтлагийн дуучин John Lennon амьдардаг байсан байна.
Т.Бадрах