“Олуулаа” бодлогыг дэмжиж буйгаа илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

“Олуулаа” бодлогыг дэмжиж буйгаа илэрхийллээ

“Монгол ньюс” мэдээллийн төвд
монголчууд олуулаа болох санаачилгыг дэмжиж, өвөрмонголчуудын “Олуулаа”
дугуйлангаас мэдээлэл хийлээ. Тэд Монголын төр, Монгол Улсын
Ерөнхийлөгчийн зүгээс дэлхий нийтэд тунхаглан зарласан “олуулаа болох”
санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлж, уг хурлыг хийсэн юм. Тэдний
зүгээс дэлхийн монголчуудын зүгээс хийж байгаа хурал хэмээн онцлов. Учир
нь тус хэвлэлийн хуралд дэлхийн өнцөг булан бүрт сууж байгаа
монголчуудын төлөөлөл болох Дэлхийн монголчуудын нөхөрлөл, хамтын
ажиллагаанд хувь нэрмээ оруулж буй Тикиогийн гадаад судлалын их
сургуулийн доктор, Шинжлэх ухааны академийн эртний түүх судлалын тасгийн
дарга, доктор, профессор Ч.Пунцаг, Нью-Йоркт төвтэй дэлхийн
монголчуудын өв сангийн нийгэмлэгийн зөвлөх н.Мөнхбаяр, “Соёл-Эрдэм”
дээд сургуулийн захирал У.Соёлт зэрэг хүмүүс оролцсон юм.

Олуулаа болох бодлого бол алс хэтийн төлөвтэй, ирээдүйгээ харсан бодлого
гэгдэж буй. Энэ бодлогыг цаашдын Монгол Улсын хөгжим дэвшилд хувь нэмэр
болох бодлого хэмээн тэд тодорхойлсон юм. Гэхдээ уг бодлого нь өнөө
маргаашгүй биеллээ олох бодлого бус, алс хэтийн төлөвтэй гэдгийг хэлж
байлаа. Тиймээс юуны өмнө хилийн чанад дахь монголчууд Монгол Улсдаа
ажиллаж, амьдрах боломжийг нээж өгч байгаа, сонголт гаргаж ирж байгаа
бодлого юм байна. Энэхүү бодлого нь Монгол Улсад ямар нэг сөрөг үр
дагавар авчрахгүй, хэвийн голдрилоор өрнөж, Монголын ирээдүйд сайн
сайхныг авчрах бодлого гэдгийг тэд онцлон хэллээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж