УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өндөрлөж, бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус нам бүлгийн хуралдаанаараа Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын ээлжит бус чуулганы эхэнд хэлэлцэн батлах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн аж. Ингэхдээ дээрх хуулийн төслийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зүйл заалттай нийцүүлэх ёстой хэмээжээ. Мөн сумын Засаг даргыг иргэдээс нэр дэвшүүлж сонгодог зарчим руу шилжүүлэх ёстой, үүний тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэж үзсэн юм байна.
Г.ДАРЬ