Урьд нь хуулийн төсөв боловсруулахад зориулж төсвөөс мөнгө гаргаж байсангүй. Харин энэ жил анх удаа УИХ-ын гишүүний үйл ажиллагааны төсөвт “Хууль боловсруулах зардал” нэртэйгээр 20 сая төгрөг суулгасан нь олон нийтийн зүгээс нэлээд шүүмжлэл дагуулаад байгаа. Хууль боловсруулах, батлах ажил УИХ-ын гишүүний үндсэн ажил нь байтал яагаад үүнд зориулж төсвөөс тусгайлан мөнгө гаргах ёстой юм бэ, хуулиа боловсруулж чадахгүй, тэр хэмжээний мэдлэг туршлага байхгүй юм бол яагаад энэ хүн УИХ-ын гишүүний сэнтийд суусан юм бэ, өөрийнхөө үндсэн ажлыг хийж чадахгүй хэн нэгэнд хөлс төлж хийлгэж гэж юу байсан юм гэх мэтчилэн.
Энэ оны төсөвт суулгаснаар УИХ-ын гишүүний нэг жилийн төсөв 85 сая төгрөг болж байна. Үүний 20 саяыг нь хууль боловсруулах үйл ажиллагаанд зарцуулах ёстой. Үлдсэн нь гишүүний болон туслах, бие төлөөгчийн цалин, хотын доторх унаа, үүрэн телефоны утасны төлбөр, албан томилолтын зардал, хэвлэл захиалга, сурталчилгаа, зочин хүлээн авах, гадаад арга хэмжээ, гадаад томилолт гэх мэтийн уламжлалт зардлууд. Жилийн нийт зардлын дөрөвний нэг нь хууль боловсруулах ажилд зарцуулагдана. Хууль боловсруулах, батлах нь УИХ-ын гишүүний үндсэн ажил гэж үзэх юм бол харин ч харьцангуй бага төсөв оногдож байна гэсэн үг. Харин УИХ-ын гишүүний эрх үүрэгт шууд хамаардаггүй тойргийнхоо эмнэлэг, сургуулийг засах, зам талбай барих, худаг ус гаргах, шугам сүлжээ татах энэ тэр ажилд /уг нь бол энэ нь салбарын яамд болоод орон нутгийн засаг захиргаадын хийх ёстой ажил/ гишүүн бүрт нэг тэрбум төгрөг төсөвлөснийг санах хэрэгтэй. Харамсалтай нь манайд оюуны хөдөлмөр гээч зүйлийг хэзээнээсээ үнэлж ирээгүй юм. Байшин барихаар ажил болдог, бодлого гаргаж байгаа хүнийг “Чи юу хийсэн юм бэ” гэж чичилдэг. Тийм учраас л гишүүд ч гэсэн хөөрхий, ажил хийсэн хүн болж харагдахын тулд өвс тэжээл тарааж, худаг ухаж, зам тавьж, байшин барьж, засч, үүндээ төсвөөс мөнгө гуйж явдаг байлгүй.
Гэвч энэ ертөнцөд үнэгүй юм гэж байдаггүй. Ардчилалд ч гэсэн мөнгө төлөх хэрэгтэй. Тийм учраас баруунд “Ардчилалд хэрвээ зардал гаргахгүй бол ардчилал эргээд үр ашиггүй болдог” гэж ярьдаг. Үнэндээ бол хууль тогтоох, хууль боловсруулах гэдэг хоёр өөр ойлголт. Улстөрчдийн цалин ч гэсэн тэдний хууль тогтоох эрхэд зориулагдаж байгаа болохоос биш хууль боловсруулах, судалгаа шинжилгээний ажил санхүүжүүлэхэд биш. Хууль тогтоох ажлыг парламент хийдэг бол боловсруулах ажлыг судлаач, шинжээчид, мэргэжлийн бүхэл бүтэн баг хийдэг. Харин манай улстөрчид бүхнийг чадах, мэдэх гэж улайрдгийн гайгаар манай хуулийн тогтолцоо ингэтлээ дампуураад байгаа хэрэг. Бие биетэйгээ зөрчилдсөн, нийгмийн харилцааг зохицуулахаасаа илүү занга болсон, хэрэгжих хэрэгжихгүй олон хууль гарч, зарим нь хэрэгжүүлж эхлэхээс өмнө засварт ордог нь гэм биш заншил болоод байгаа. Э.Бат-Үүл нэг удаа ярьж байсан. Хөгжилтэй орны парламентчид манай гишүүдийг хараад биширч гүйцдэг гэж. Ноос ноолуур ярьсан ч, нано технологи хэлэлцсэн ч нэг л нөхөр яриад байдаг л, бураад л байдаг. Мэдэж байгаа юм байхгүй, мэдэхгүй ч юм байхгүй.
Хууль боловсруулна гэдэг нь бодлого боловсруулна гэсэн үг. Харин манайд бодлогыг үнэлдэг, худалдаж авдаг зах зээл нь байхгүй учраас тогтсон үнэлэмж ч байхгүй. Тийм учраас хуулийн төсөл боловсруулахад мөнгө төсөвлөх гэдгийг нийгэм нь ч өөрөө хүлээж авч чадахгүй байгаа хэрэг. Уг нь тэр зах зээл нь парламент болоод бодлогын яамд. Хөгжсөн орнуудад бол парламентын нийт зардлын талаас илүү хувь нь хууль боловсруулах үйл ажиллагаанд зарцуулагддаг аж. Бодлогын том яамдын нийт төсвийн 70 шахуу хувь нь мөн л хууль боловсруулахад зориулагддаг. Энэ нь эргээд их дээд сургуулиудыг, шинжлэх ухааныг, оюунлагуудадыг санхүүжүүлдэг гэсэн үг. Хууль боловсруулахад зардал төсөвлөхгүйгээр суурь судалгаа сайтай, цэгцтэй, зөв бодлого гарахгүй. Хэрвээ манай парламентчид тэр чигээрээ судлаачид, мэргэжилтнүүд байсан бол бид өнөөдөр тэднийг аль хэдийн мартчихсан байгаа. Судлаачид цаастай ажилладаг бол улстөрчид хүнтэй ажилладаг. Тийм учраас ард түмэн судлаачдыг биш, улстөрчдийг сонгодог. Харин улстөрчдийн ажил бол асуудлыг голыг олж харах, олон нийтийн анхааралд аваачих, тэгээд үүнээсээ шийдвэр гаргах.
Гэтэл өнөөдөр манай шинжлэх ухааны байгууллагууд, их дээд сургуулиуд судлаачид бодлогын том том судалгаа хийдэггүй /яагаад гэвэл санхүүжилт, зах зээл нь байхгүй юм чинь/, альтернатив бодлогуудыг гаргаж ирдэггүй учраас улстөрчид сонголт хийх боломжгүй, гаргасан шийдвэрүүд нь араасаа заавал алдаа эндэл дагуулж байдаг хэрэг. Харин энэ удаа УИХ хууль боловсруулахад төсөв байх хэрэгтэй гэж үзсэн нь сайн хэрэг ч энэ бүх ар талын нарийн ширийн зүйлийг олж харсан эсэхийг мэдэхгүй юм. Ямар байсан бүхнийг мэдэгчийн дүнд тоглож балаг тарьж байхаар бусдаас асуудаг болж байгаа нь нэг дэвшил. Гэхдээ хууль боловсруулахад судлаачид, мэргэжилтнүүдийг дайчлах ажил ил биш ч далд хэлбэрээр байсан л юм билээ. Хууль зүйн дээд сургуулийн багш, оюутнууд нэг хуулийн төсөл боловсруулахад зориулсан суурь судалгааг сарын хугацаанд хийж гүйцэтгэхэд тухайн хуулиар зохицуулах харилцааны цар хүрээнээс хамаараад 2-5 сая төгрөгөөр хийдэг. Харин гадаадынхан манайхнаар судалгаа хийлгэхдээ доод тал нь 3500 ам.доллар төлдөг гэсэн. Гавьяат хуульч Б.Чимид, С.Нарангэрэл нарын нийгэмд нэр хүнд нь баталгаажсан нөхөд бол нэг хууль дээр ажиллахдаа 60-70 саяар дуугардаг юм гэнэ.
Гэвч энэ бүхнийг дурдсан нь хууль боловсруулж, нэр хүндээ өсгөх гэсэн хий хоосон уралдааныг хөхиүлж байгаа хэрэг биш. Хууль боловсруулах, бодлого боловсруулахад, цаашлаад оюуны хөдөлмөрт үнэлэмж байх ёстой. Тэгж байж үр дүнтэй, зөв бодлого гарна. Гэхдээ энэ нь гишүүн болгонд тэгшитгэж мөнгө хуваарилаад, тэд нар нь халаасныхаа нимгэн зузаанаар уралдаад хууль үйлдвэрлээд бай гэсэн үг ч биш. Мэдээж орчин үед, нийгмийн харилцаанд хамгийн их шаардлагатай байгаа, олонхийн дэмжлэг хүлээсэн ч гэдэг юм уу, тодорхой шалгууртайгаар хуулийн төслийг санхүүжүүлэх ёстой. Олигархиудыг төрийн эрх мэдлээс салгах тийм сайн хуулийг гаргахад тэрбум төгрөг ч төсөвлөсөн хохиролтой нь юу байсан юм. Тэр тусмаа тойргийнхоо ард түмний амыг таглахаар авч байгаа тэрбум төгрөгөө болиод Үндсэн хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд мөнгө төсөвлөх ёстой. Харин тэр төсөв нь УИХ-ын гишүүн нэг бүр дээр байх ёстой юу, мэргэжлийн байнгын хороод, бодлогын яамд дээрээ байх ёстой юу гэдэг хоёр дахь асуудал…
Өнөөдөр манайх шиг их улстөрждөг, хамгийн олон УИХ-ын гишүүнийг цээжээр нэрлэдэг, түүх намтрыг нь ч хольж хутгаад ярьчихдаг ард түмэн өөр байхгүй байх. Гэвч манайд ирсэн гаднын судлаачид “Танай иргэдэд улс төрийн мэдлэг боловсрол маш бага байна. Парламент ямар үүрэгтэй, Засгийн газар ямар үүрэгтэйг мэдэхгүй, Засгийн газрынхаа хийх ёстой ажлыг парламентаасаа нэхээд байна шүү дээ” гэж үнэлсэн байдаг. Дээрээ ч ялгаагүй. Хууль тогтоох засаглал нь хийх ёстой ажлаа хийж чадахгүй байж, гүйцэтгэх засаглалынхаа ажлыг шүүрч хийдэг. Тэрний ч гор нь энэ нэг тэрбум болоод 20 сая дээр ил гарч байгаа хэрэг.

Б.СЭМҮҮН